БЕЛЬГИЙН ВАНТ УЛС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО

БЕЛЬГИ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБООНЫ ЦАХИМ ХУУДАС

МАРТЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ

2010-02-19 19:42:38

 

 

Бельгийн Вант улсад ажиллаж амьдарч буй нийт бүсгүйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргээд амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мартын баярыг тохиолдуулан  "Жамуух" холбооноос бүх нийтийн цэнгээнт үдэшлэг зохиож байгаа тул найз нөхөд, хамт олноороо хүрэлцэн ирэхийг урьж байна.

Үдэшлэг  3 сарын 7-нд 17 цагаас Брюсель хотод болно.

Хаяг- Kapittelstraat-1,   1070-Anderlecht,   Bruxelles

Ангилал : ЗАРЛАЛ МЭДЭЭЛЭЛ | Нийтэлсэн : B.M.X | Уншсан (187) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

ТИЙН УРВАГЧ ХЭМЭЭХ ЦАГААН БАРС ЖИЛ

2010-02-12 21:38:44

ТИЙН УРВАГЧ ХЭМЭЭХ ЦАГААН БАРС ЖИЛ

 

“Тийн урвагч” барилдлагатай төмөр бар жилийг зурлагаар шинжихэд үхрийн бие бүхэлдээ хөхөлбөр бөгөөд өвдөг шилбэ нь цагаан, хэвлийгээс чих, сүүл хүртэл ногттой. Харин эзнийх нь үс баруун тал руугаа унжсан, хоёр гутал өмссөн, гартаа цагаан бургасан шилбүүр барьж, малгайгаа унагахгүйн тулд баруун гараараа дарж барьсан байдалтай.

 

Үхрийн биед хөх өнгө зонхилж байгаа нь бороо хур элбэгээс үер усны аюул нүүрлэх нигууртай, жилийн турш сэрүүвтэр, салхи шуургатай, улирал бүрийн эхэнд хур тунадас их орно. Хавар хур тунадас их орсноор эмийн шим төгөлдөржиж, ус мөрөн арвидан, үр жимс арвин дэлгэрнэ. Харин намрын сүүл, өвлийн эхэн саруудад элдэв халдварт өвчнөөс болгоомжлууштай. Мөн өвлийн сүүл сард шуурга дэгдэж хямрал болох нигууртай гэнэ. Өвдөг шилбэ цагаан байгаа нь газрын цээжинд хур элбэг байхыг харуулж байгаа бол ногт цагаан байгаа нь амуу буудай арвин, өвсний шим их, төмс ногоо сайн боловсрох шинж юм.

Сүүл нь зүүндээ цагираглан эргэлдсэн нь залууст амгалантай, өвгөдөд харштай, нялхаст маш ширүүн жил болно. Түшмэдийн эрх хүчтэй байх тул хууль дүрмийг чандлан сахихыг чухалчилж байна. Морь, үхэр тэргүүтэн мал арвидах билэг дэмбэрэлтэй, үхрийн сүү арвин байна гэсэн өнгө төрхийг хэлж байгаа юм.

 

Ангилал : МЭДЭЭЛЭЛ | Нийтэлсэн : B.M.X | Уншсан (839) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ирж буй жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байх болтүгай

2010-02-05 20:26:34

 

 

хэвийн боов хийх арга

Орц: 1.2 литр буцалсан давстай усанд 250 гр шар тос, 250 гр элсэн чихэр, 2.5кг гурил.
Хийх арга: Дээрх жорын дарааллын дагуу гурилаа зуурч, хэсэг амраана. Зүсэж үзэхэд цэврүүгүй байх хэрэгтэй. Тиймээс махны машинаар 2 дахин машинд. Эвэнд сайн орно. Боовны хэв жижиг тусмаа сайн. Хэвэндээ тааруулж гурилаа тасдаж аваад нимгэн хэвлэж 200-220 хэмийн халуун шарах шүүгээнд 20-25 минут жигнэ. Дараа нь буцламгай тосонд ганц хоёр пурхийлгээд авна.

хэвийн боов хийх ёс жаяг
Монгол түмэн олон зуун жилийн турш хэвийн боовоор идээгээ засаж, тэр жилийнхээ өнгийг шинжсээр ирсэн. Эрт дээр үед тогооч нар хэвийн боов хийх нарийн ёс жаягыг мөрддөг байжээ. Одоо ч энэ уламжлал хадгалагдсаар байна.

Ангилал : ЧӨЛӨӨТ ЦАГ | Нийтэлсэн : B.M.X | Уншсан (435) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Шилжин явах цомын аврага шалгаруулах тэмцээн болно

2010-01-09 08:47:33

 

 

Бельгийн монголчуудын дунд  дөрөв дахь жилдээ  уламжлал болон  зохиогдож буй Волейболын шилжин явах цомын аврага шалгаруулах тэмцээнийг Монголын цагаан сарын баярыг  угтан  зохиож байгаа тул хотуудын баг болон анд нөхдийн багийг мэдүүлгээ өгч идэвхтэй оролцохыг урьж байна.

Ангилал : ЧӨЛӨӨТ ЦАГ | Нийтэлсэн : B.M.X | Уншсан (96) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Шинэ жилээ угтах бүх нийтийн баярын цэнгүүн

2009-12-09 21:07:48

Бельгийн монголчуудын холбоо, Жамуух холбооноос
 хамтран зохиосон шинэ жилийн баярын цэнгүүн баяр хөөрөөр дүүрэн байж өндөрлөлөө

 

 

Шинэ оноо угтах баярын цэнгүүн хүн бүрийн сэтгэлд хүрсэн сайхан баяр болж өндөрлөлөө.

Бельгийн Вант Улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол ахан дүүс та бүхэндээ ирж буй шинэ ондоо эрүүл  энх аз жаргалтай байж хүссэн бүхэн чинь бүтэж, эв эе, хайраар дүүрэн он байх  болтугай гэж ерөөе. 

Ангилал : ЗАРЛАЛ МЭДЭЭЛЭЛ | Нийтэлсэн : B.M.X | Уншсан (499) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй